Онцлох ном

Sunday, April 20, 2014

Дүрс оношлогооны атлас

Таны энэ өдрийн амгаланг айлтгахын Mongolian Health Education Association болон www.mhea.mn сайтын хамт олны зүгээс  "Дүрс оношлогооны атлас" номыг хүргэж буйдаа баяртай байна. 

Mongolian Health Education Association нь та бүхний хуучны танил www.imedinfo.org сайтын хамт олонтой хамтран 2013 оноос үйл ажиллагаа явуулах болсон ба IMEDINFO багийнхны анх үүсгэн санаачилсан  анагаах ухааны сүүлийн үеийн ололт амжилт, мэдээ мэдээлэл, нотолгоонд суурилсан анагаах ухааны мэдлэгийг уншигч та бүхэндээ хүргэн ажилладаг билээ. Өнгөрсөн хугацаанд тус сайт нь тодорхой хэмжээний байнгын уншигч, хэрэглэгч нарын хүрээг бий болгож чадсандаа баяртай байдаг.   

Энэ удаад хэрэглэгч та бүхэнд өргөн барьж буй “Дүрс оношлогооны атлас” ном нь Mongolian Health Education Association-ы хамт олон өөрсдийн нөөц боломжид тулгуурлан бүтээж буй өвчин, эмгэгүүдийн үед дүрс оношлогоонд илрэх өөрчлөлтүүдийг өндөр чанартай, өргөн хүрээг хамарсан зураг дүрслэлүүд болон товч тайлбарыг багтаасан бүтээл юм. “Дүрс оношлогооны атлас” ном нь бүхий л эрхтэн тогтолцооны эмгэгүүдийн үед дүрс оношлогоонд илрэх өөрчлөлтүүдийг багтаасан цогц, цуврал бүтээл хэлбэрээр та бүхэнд хүрэх бөгөөд эхний удаад бид та бүхэнд “Амьсгалын тогтолцооны эмгэгүүд” хэмээх нэгдүгээр бүлгийг хүргэж байна.  

Saturday, March 15, 2014

Яаралтай тусламжийн эмч нарт зориулсан ЭКГ

Хэвлэгдсэн: 2003 он
Нийтлэгч: BMJ
Агуулга: 100 гаруй хуудастай, яаралтай тусламжийн үед түгээмэл тохиолдох 100 ЭКГ тохиолдол, дэлгэрэнгүй тайлбар

Дэлгэрэнгүй тайлбар:

Эмнэлзүйн яаралтай тусламжийн үед тохиолдсон бодит тохиолдлуудыг оруулсан.

Яаралтай тусламжийн практикт түгээмэл тохиолдох 100 ЭКГ тохиолдлыг өндөр чанартай зураг дүрслэл хэлбэрээр багтаасан.

ЭКГ тохиолдол бүрийн дор өвчтөний зовиур, өвчний өгүүлэмжийг товч оруулсан нь эмнэлзүйн уялдаа холбоог хангаж өгсөн.

Тохиолдол тус бүрт харгалзах дэлгэрэнгүй тайлбаруудыг багтаасан. Үүнд: тухайн тохиолдолд харгалзах ЭКГ-ийн дүгнэлт, уг дүгнэлтийг хийх болсон үндэслэл зэргийг дэлгэрэнгүй тайлбарласан.

Зүрхний хэт авиан шинжилгээний өнгөт атлас

Хэвлэгдсэн: 2005 оны 9 сар
Нийтлэгч: Thieme Medical Publisher
Агуулга: 220 гаруй хуудас, 400 гаруй зураг дүрслэл

Дэлгэрэнгүй мэдээлэл:
400 гаруй өндөр чанартай, схем зураг, зүрхний хэт авиан шинжилгээний бодит зургууд, хялбарчилсан схем зургууд, 3D зураг дүрслэлүүдийг багтаасан.
Зүрхний хэт авиан шинжилгээ хийх акустик цонх, дүрслэлийн хавтгайг хэрхэн гаргах, шинжилгээ хийх үндсэн дараалал, аргачлалууд, 2D болон М горим, өнгөт допплерт шинжилгээний талаар нарийвчлан тайлбарласан.

Зүрх, судасны түгээмэл тохиодох эмгэгүүдийн үед В болон М горим, допплер болон өнгөт допплер шинжилгээг хэрхэн гүйцэтгэхийг харуулсан.

Шинжилээний үед өвчтөнийг байрлал, дүрслэлийн хавтайнуудын талаар заасан.

Зүрхний хавхлагын эмгэгүүд, титэм судасны эмгэгүүд, кардиомиопати, хиймэл хавхлагууд, кардит, таславчийн эмгэгүүд, даралт ихдэх эмгэг, зүрхний дотоод дахь масс зэрэг өргөн хүрээтэй эмгэгүүдийг хамарсан.

Танилцуулга, зааварчилгаа